Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагт товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхэд хандан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Ташрамд дурдахад И.Мөнхжаргал нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалтай. Түүнийг "МАН-ын нэр хүндэд халдсан" гэх гомдлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Амарбаясгалан хуулийн байгууллагад гаргасан. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг шүүхэд шилжүүлээд байгаа юм.