Сүүлийн 24 цагийн хугацаанд КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 50 тохиолдол батлагджээ. Тодруулбал, 24 нь Улаанбаатарт, 26 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,200 боллоо. Мөн хугацаанд 109 хүн эдгэрсэн бол одоогоор 1,737 хүн хяналтад байна.