Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж буй. Одоогоор 100 гаруй хүүхэд ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсан байна. Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийжээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байна.