НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НЗДТГ, МҮХАҮТ хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах нь. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбогдох бусад байгууллагууд болон иргэд тодорхой үүрэг хүлээж оролцдог. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг ТХЗ-ын 17 зорилгууд эсвэл багц зорилгуудаар ангилсан 3x3м эсвэл 2x2м хэмжээтэй асар, эсвэл асар доторх зай, талбайг үнэ төлбөргүй хангахаар бэлтгэжээ. Энэ удаагийн өдөрлөгөөр 5000 гаруй хүнтэй албаныхан уулзаж, олон тооны үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцуулж, 100 000 гаруй хүнд мэдээлэл хүргэхийг зорьж буй. Өөрөөр хэлбэл, өдөрлөгөөр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, улмаар эдгээр зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх аж.