Дархан-Уул аймгийн засаг дарга цэцэрлэгийн болон нэгдүгээр ангийн хүүхэдтэй төрийн алба хаагчдад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авах үед нь хоёр цагийн чөлөө олгохоор болжээ. Тодруулбал, есдүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 2-5 настай, нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхэдтэй албан хаагчдад өглөө, өдөр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх үеэр хоёр цагийн чөлөө олгохыг тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал бүх шатны төрийн байгууллагын удирдлагуудад өчигдөр үүрэг болгосон хэмээн эх сурвалж мэдээллээ.