Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос наймдугаар сарын 23-ны хооронд Хөгжлийн банканд нийт 530.6 тэрбум төгрөгийн зээл эргэн төлснийг өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тодруулбал, хэвийн зээлдэгчийн ангилал дахь санхүүжилтийн эргэн төлөлт 100.2, анхаарал хандуулах ангиллын 150.9, чанаргүй зээлийн ангилалд багтаж байсан зээлээс 279.3 тэрбум төгрөгийг төлжээ. Түүнчлэн зээлийн барьцаанд хураан авсан үл хөдлөх хөрөнгө борлуулсан, түүнд ногдуулсан бусад орлогоос 8.76 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн аж.