Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар /2022.08.17/ Монголбанкны удирдлага, арилжааны банкны захирлуудтай уулзаж, алт олборлогч болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох асуудлыг ярилцаж, санал солилцсон юм.
Энэ үеэр 2021 онд алт олборлогч 17 аж ахуйн нэгжид нийт 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд олборлогчид төлбөрөө тухайн ондоо цаг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан учир аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг үргэлжлүүлэн, 2022 онд 49.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа талаар албаныхан мэдээллээ. Нийт 53 аж ахуйн нэгж зээл авах хүсэлт ирүүлсэн бөгөөд зээл олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.