Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад,
"НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессыг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон. Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна.
Иргэд өөрийн бүртгүүлсэн сугалаа сугалаанд оролцож байгааг хянах, нийт хэдэн сугалаа байна, хожих магадлал ямар байна гэх мэтээр өөрөө дүгнэх, оролцогч байх боломжийг бүрдүүлэх юм.
Сугалаа явуулахыг 2022 оны зургаадугаар сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна" гэв.