Тун удахгүй эхлэх гэж буй шинэ хичээлийн жилийг тохиолдуулан боловсролын салбарын бүх албан байгууллага болон технологийн компаниудыг нэгтгэсэн “Боловсролын томьёо-2022” арга хэмжээг энэ сарын 21-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Технологид суурилсан боловсрол олгогч анхдагч байгууллагуудын нэг “Tom Yo” компанийн санаачилсан уг арга хэмжээ нь мэдлэг, мэдээллийг тэгш хүртээх зорилготой бөгөөд үнэ төлбөргүй байх аж. Бүтэн өдрийн турш зохион байгуулах “Боловсролын томьёо-2022”-ын үеэр Элчин сайдын яамдын төлөөлөл ажиллаж, тухайн улсад суралцах болон тэтгэлэг, визийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Үүнийг цаашид жил бүр тогтмол зохион байгуулж, боловсролын салбарынхан болон бүх насны хүмүүс цугладаг томоохон арга хэмжээ болгох зорилготой гэнэ.
Бэлтгэсэн А.Түмэн-Өлзий