Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Ачуутын гол орчимд малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин илэрчээ. Тухайн голомтын бүсэд байгаа айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлж, 14 өрхийн 4,530 м2 талбай, устгалын цэгийн 120 м2 талбай, бэлчээр 5,300 м2 талбай болон 17 машин техникийг халдваргүйжүүлсэн байна. Мөн голомтын бүсэд байгаа 14 өрхийн үхрийг тусгай зориулалтын ариутгалын бодисоор шүршиж ариутгажээ.
Голомттой буюу сэжигтэй бүсэд наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд 24 өрхийн 1,219 үхэр, 438 тугалд вакцинжуулалт хийсэн байна. Мал, амьтны халдварт өвчин бүртгэгдсэн болон сэжигтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.