Голын ай саваар нутагладаг малчид, тариаланчид, орон нутагт аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үерийн аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа. Өчигдрийн байдлаар Хэрлэн, Улз, Халх, Үүр, Хархираа зэрэг томоохон гол үерийн аюултай түвшнийг 5-30 см-ээр давсан байв. Тодруулбал, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын ус өмнөх өдрийнхөөс 15 см-ээр нэмэгдэн, Төв аймгийн Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшнийг 20 см-ээр давжээ. Харин Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын сав газраас ундаргатай Хархираа голын ус 5-18, Улз, Халхынх 25-30 см-ээр нэмэгдэж, үерлэжээ. Өнөөдөр Ерөө гол Сэлэнгийн Дулаанхаан сум, Хэрлэн Багануур дүүрэг, Хараа Дархан-Уул аймаг орчимд үерлэж, усных нь түвшин 5-15 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Ташрамд дурдахад, өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн бүсийн зарим газарт дуу цахилгаантай аадар бороо орох нь.
Бэлтгэсэн Н.Буян