Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Тамгын газрын дарга нь өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нарыг томилжээ. Төрийн тэргүүний санаачилгаар өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эл ажлын хэсгийг байгуулж буй. Ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд тэд сар бүр Хөвсгөл нууранд ажиллах юм байна.
Бэлтгэсэн У.Наран