Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас Увс аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн наадмуудыг цуцалжээ. Аймгийн Засаг даргын захирамжаар ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд наадмуудаас гадна олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Тус аймгийн Ховд, Өмнөговь сумд шүлхийн тархалт ихсэх хандлагатай байгаа тул ийм шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс гадна Ховдын Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд шүлхийн голомт үүсжээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлснээр бол өчигдрийн байдлаар таван аймгийн зургаан сумд хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж буй аж.