НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖЯ, Хар ямаатын байгалийн нөөц газар хамтран Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатарын Түмэнцогт сумд “Судлаач сурагч” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрт 13-14 насны зургаан сурагчийг хамруулах бөгөөд зэрлэг амьтан, ургамалтай танилцах, хээрийн судалгаа хийх, байгалийн тогтоц, онцлогийг шинжих чиглэлийн сургалтуудыг зохион байгуулах нь. МУИС, ШУТИС-ийн судлаач, оюутнууд Хар ямаатын байгалийн нөөц газарт байрлаж, сурагчдыг чиглүүлэн, хээрийн судалгааны анхан шатны мэдлэг олгож, багаж төхөөрөмжтэй ажиллах арга барилд сургах аж.