Малайзын Куала-Лумпур хотноо Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт болж байна. Манай улс ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас өгсөн 40 зөвлөмжийн 39-ийг нь хэрэгжүүлж үнэлгээгээ ахиулжээ. Ази, Номхон далайн бүс нутгийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь жилийн уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго оролцож, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн аж. Товчхондоо, манай улс тав дахь удаагийн дахин үнэлгээний тайлангаа амжилттай хамгаалж, Зөвлөмж 15 буюу виртуал хөрөнгө, мөнгө угаахын эсрэг арга арга хэмжээ авч, зөвлөмжийг биелүүлсэн техникийн үнэлгээг ахиуллаа. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл уг уулзалтад оролцож байна.