Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж маш муу. Улмаар хоёр настнууд гэртээ гологдож хоцордог. Үүнийг дагаад эцэг, эхүүд ажлаа орхихоос аргагүйд хүрдэг. Засгийн газар энэ жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хүртээмжтэй болгож, хоёр настнуудыг тэгш харуулах зорилт тавьсан. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд орон сууцын байруудыг түрээслэх шийд гаргаад буй. Тэгвэл цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой байрыг түрээслүүлэх саналыг 2022 оны долдугаар сарын 25-наас 08 дугаар сарын 05-ны хооронд хүлээн авах гэнэ. Иргэд саналаа дүүргийн Боловсролын хэлтэст албан хүсэлтээр гаргах шаардлагатай.