Бүгд найрамдах ардчилсан Лаос улс Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж энэ хавар төгссөн сурагчийг баклавр, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэнийг сэргээгдэх эрчим хүч,олон улсын харилцаа, хууль, эдийн засгийн мэргэжлээр суралцахыг урьжээ. Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын 35 нас хүртэлх иргэн байх ёстойг заажээ.
Мөн Бүгд найрамдах Казахстан улс ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хийгээд их дээд сургуулийн 1,2 дугаар курс болон 35 хүртэлх насны залуусыг баклавр, магистр, докторын тэтгэлэгтэй хөтөлбөртөө урьжээ. Тус улсад манай улсын иргэд боловссрол, хүрээлэн буй орчин, мэдээлэл технологи, биологи, инженерийн мэргэжлүүдээр сурч болох нь ээ.
Тэтгэлэг горьлогчдын материалыг долдугаар сарын 31 хүртэл хүлээж авах аж.