Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг ирэх баасан гаргаас иргэдийн данс руу шилжүүлэхийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь иргэд долдугаар сарын 9-нөөс өмнө бүртгүүлсэн баримтын буцаан олголт гэсэн үг юм. Өнгөрсөн нэгдүгээр улиралд 1.1 сая гаруй хүнд 57.5 тэрбум төгрөг өгсөн юм байна. Эдгээрийн 40 орчим хувь нь 20 000 хүртэлх төгрөгийн урамшуулал авчээ. Тэгвэл хоёрдугаар улиралд и-баримт системийг идэвхтэй ашигладаг 1.1 сая орчим иргэнд 55-60 тэрбум төгрөг олгох тооцоо бийг ТЕГ-аас дурдлаа.