Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь хохирсны 1 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна. Хүн гэмтсэн 11 осол хэрэг бүртгэгдсэний 6 мотоцикл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан байна. 3 хүн мотоциклын ослын улмаас амь хохирсон байна
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон,
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
- Машин дээрээс унах хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Дээрх хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар гэмтэж бэртэж, 1 хүүхэд машины дэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон байна. Насны хувь 8-17 насны хүүхдүүд байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 267 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 197, орон нутагт 70 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.