Бэрх хотыг түшиглэн Монгол Улсын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг байгуулах ажил үргэлжилж буй. Улмаар тус уурхайн музейд Очирваань бурхан барихаар 415 сая төгрөгийн тендер зарлажээ. Бурхан барих хөрөнгө мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр шийдэхээр төсөвлөсөн байсан гэнэ. Харин олон нийт үүнийг эсэргүүцсэний дүнд уг тендерээ цуцлахаар болжээ.
Ташрамд дурдахад, 1954 оны есдүгээр сарын 12-нд Бэрхийн уурхайг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байгуулан хүн амын суурьшлийг бий болгосон. 1995 оныг хүртэл Монгол Улсын экспортлож буй жоншны 75 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн тус уурхай нь олборлосон жоншоо Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлж, боловсруулдаг байв.