Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 21-ний өдрийн 17 цаг орчим “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эх дугаар тоотод хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотоос гэр ахуйн цахилгаан бараанууд алдагдсан байжээ. Дорнод аймагт оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ө” гэгч нь үйлдсэнийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг хүслээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
8.6 дугаар зүйл. Хулгайлах Хэвлэх 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
ЭРҮҮГИЙН ТУХУЙ ХУУЛЬ
17.1 дүгээр зүйл.Хулгайлах 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.