Цаг уур, орчны шинжилгээний газраас төв болон зүүн зүгийн нутгаар ахиу бороотойг урьдчилан мэдээлсэн. Өнгөрсөн нэг хоногт орсон хамгийн их тунадас нь Өвөрхангайн Хархоринд 38.0 мм, Архангайн Төвшрүүлэхэд 37.0 мм, Жаргалант, Хайрханд 30.0 мм, Булганы Сайханд 28.0 мм, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзийд 25.0 м, Төв аймгийн Зуунмод, Архангайн Өлзийтөд 24.0 мм, Эрдэнэбулган, Булган, Чулуут, Өвөрхангайн Уянга, Булганы Хишиг-Өндөрт 21.0-22.0 мм, бусад нутгаар 0.0-20.0 мм бороо орсон байна.
Өнөөдөр буюу долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги, Шаргалжуут, Орхон голын дагуух Хөгшин-Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна. Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон зэрэг голууд голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна. Маргааш буюу долдугаар сарын 23-ны өдөр Ус судлалын Чулуут-Өндөр-Улаан, Онги-Арвайхээр харуул орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.