Сүүлийн 24 цагийн дотор илрүүлэх PCR шинжилгээгээр 243 тохиолдол шинээр батлагджээ.Тодруулбал, Нийслэлд 152, орон нутагт 91 нь бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 933241 болж нэмэгдэв.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд дөрөв, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд найм, Дорноговьд хоёр, Дундговьд нэг, Орхонд дөрөв, Өмнөговьд 57, Увсад хоёр, Ховдод долоо бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 139 хүн эдгэрсэн бол одоогоор 2,586 хүн хяналтад байна.