Монголын хүүхдийн зөвлөлийн Майхант чуулган эхэллээ. Уг чуулганыг "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй. МАЙХАНТ чуулган долдугаар сарын 18-21-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт үргэлжилнэ. МАЙХАНТ чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна.
Эл чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.