Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн “Аржанчивлан” гэх газраас долоодугаар сарын 11-12-нд шилжих шөнө “машинд унтана” хэмээн гараад сураггүй болсон иргэнийг эрэн сурвалжилж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу долоодугаар сарын 18-нд тухайн иргэнийг Улаанбаатар хотоос олсон талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.