Булган аймгийн алдарт уяач Ө.Ганбатаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
-Сайн байна уу, гомдол мэдүүлж буй шалтгаанаа хэлэхгүй юү?
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас ирсэн. Азарганы уралдаан морио сойсон ч бүтэн жилийн хөдөлмөр минь талаар боллоо. Би морио өчигдөр 114-т бүртгүүлсэн. Гэтэл өнөөдөр гарааны зурхайнаас морь, унаач хүүхдийг минь бүртгүүлээгүй хэмээгээд хасаад буцаачихсан. Надад бүртгэлийн хуудас цаас нь байна. Гэтэл сая азарга гарахад миний бүртгүүлсэн 114 гэдэг тооны урд 1-ийн тоо нэмж бичээд 1114 гэсэн дугаар болгочихжээ.
-Хурдан морины салбар хороонд гомдол гаргасан уу?
-Салбар комиссын гэр лүү оруулахгүй байна. Сая хүн гарч ирж уулзсан. Чи бас сонслоо. Тэд ямар балай юм бэ л гэж байна.