БНХАУ руу долоодугаар сард зорчих хүмүүсийн КОВИД-19 илрүүлэх PCR шинжилгээний сорьц авах цагийн хуваарийг танилцуулж байна. Тус улс руу явах иргэд PCR шинжилгээг нислэгээс 48 болон 24 цагийн дотор хоёр удаа өгнө. Ингэхдээ хоёр удаагийн шинжилгээг ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гэсэн байгууллагуудаас сонгон хоёр өөр байгууллагад өгнө.
Шинжилгээний хариуг өглөөний 06:00-08:00 цагийн хооронд өгөх юм байна.
Нислэг:
- 7 сарын 10-ны өдрийн 12:30
- 7 сарын 13-ны өдрийн 12:30
- 7 сарын 19-ний өдрийн 12:30
48 цаг шинжилгээ авах:
- 7 сарын 8-ны өдрийн 12:00-15:00 цаг
- 7 сарын 11-ний өдрийн 12:00-15:00 цаг
- 7 сарын 17-ны өдрийн 12:00-15:00 цаг
24 цаг шинжилгээ авах:
- 7 сарын 9-ний өдрийн 12:00-15:00 цаг
- 7 сарын 12-ны өдрийн 12:00-15:00 цаг
- 7 сарын 18-ны өдрийн 12:00-15:00 цаг
PCR шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
- ХӨСҮТ-ийн хашаанд Нэгдсэн лабораторийн албаны байр буюу таван давхар саарал байрны төв хаалгаар орж 104 тоот өрөөнд шинжилгээ өгнө.
- Гадаад паспортын хуулбарыг авчирна.
- Шинжилгээний төлбөр 35,000 төгрөгийг 101 тоот өрөөний кассанд зөвхөн картаар тушаана.
- Шинжилгээний сорьц авах цаг дууссан тохиолдолд сорьц авахгүй болохыг анхаарна уу.