Завхан аймгийн 19 цэцэрлэгийг тохижуулах гадна талбайн тоглоомуудыг сумууд руу хуваарилсанаа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нүүр номдоо бичжээ. Тэрбээр сонгогдсон тойргийнхоо сумдын цэцэрлэг, сургуулийн чанар, орчныг сайжруулах, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, таатай орчныг бүрдүүлэх зорилгоор олон олон төслүүдийг санаачилж хэрэгжүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр улсын төсвийн 308.6 сая төгрөгний санхүүжилтээр Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл сумын IV , VI, Их- Уул сумын I , Завханмандал, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумын цэцэрлэг мөн Улиастай сумын I, VI, IX цэцэрлэгүүдэд гадна талбайн тохижилтын тоног төхөөрөмж, тоглоомууд хүргэжээ.