Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын дээд лигийн тэмцээн олон сар үргэлжилж, шилдгүүдээ шалгаруулсан юм. Лигт 10 клубийн хөлбөмбөгчид 18 тойрог өрсөлдөв. Аваргын төлөөх тоглолтод “Унаганууд”, Л.Банзрагч дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Арвис” клубийнхнийг үндсэн цагт 3:1-ээр хожин ялалт байгуулж, аваргын цомыг найм дахь удаагаа өргөлөө. Өрсөлдөгч нь хошой мөнгөн медальтай болж, П.Мөнхбат дасгалжуулагчтай “Солонго 5” клубийнхэн хүрэл медаль хүртсэн. Тус тоглолтын шилдэг шүүгчээр Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын элит, Монголын хөлбөмбөгийн холбооны “A” ангиллын шүүгч Р.Жаргалсайхан тодорсон юм. Шилдэг хаалгачаар түрүүлсэн клубийн М.Чанцал, шилдэг тоглогчоор Э.Пүрэвдорж, мэргэн буучаар 85 гоол оруулсан “Солонго 5”-ын Б.Өлзийбаяр нар шалгарав.
Бэлтгэсэн Г.Батцэцэг