Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх, Дадал сумын иргэдийг аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд "Аялал Жуулчлалын Сургалт - Зөвлөгөөн 2022"-ийг 2022 оны 6-р сарын 28-29-ны өдрүүдэд Дадал суманд зохион байгуулах гэж байна.
Тус сургалт-зөвлөгөөнд оролцсоноор Дадал сумын иргэн танд аялал жуулчлал, байгаль хамгааллын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, Дадал сумын Түүхэн маршрутын дагуу аялаж түүх-археологийн дурсгалт газруудыг тайлбарлах чадвартай болох, Өрх гэрийн хог хаягдалыг хэрхэн ангилах, байгаль хамгаалалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, зочлох үйлчилгээний бизнесээ сайжруулах гэх мэт олон талын чадварт суралцах боломж бүрдэж байна.
Хөтөлбөрт тусгагдсаны дагуу аялал жуулчлалын сургалтад: - Зочлох үйлчилгээний стандарт, - Хог хаягдлын менежмент, - Хөтөч тайлбарлагч гэсэн үндсэн 3 чиглэлээр зэрэг зохион байгуулагдах бөгөөд сургалтуудын цаг давхцаж байгаа тул та өөрийн сонирхлын дагуу сонгож сургалтад хамрагдах боломжтой.
Дадал сумын аялал жуулчлалын хөгжил таны оролцооноос бүрэн хамаарах тул та бүхэн идэвхтэй оролцыг албаныхан уриаллаа.