Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр гудамж цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:40 цагт албаныхан хүлээн авчээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн О /47 настай, эрэгтэй/ согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байсан тул Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.