Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний барилгын үнийн өсөлтийг тооцон, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан ажлынх нь тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УИХ-д танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 524 төсөл, арга хэмжээнд магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн зөрүү гарчээ.