Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 сая мод тарьж, арчлан ургуулна.
Энэ хүрээнд ойн инновацийн "Эрдэнэт" паркийг анх удаа Монгол улсад байгуулж буй аж. Паркийн бүрэлдэхүүнд ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төв байх бөгөөд тус төв ойн үрийн санг бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах хамгаалах, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах, туршилт судалгаа хийх зорилготой юм.
Тус төв олон нийтэд нээлттэй үйлчлэх бөгөөд үр тарьц суулгацаар ард иргэдээ хангаж, тарилтын хугацааг уртасгаж, мод тарьж ургуулах хүн бүрт шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэх юм.