Засгийн газраас нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох шийдвэр гаргасан. Тэгвэл эл шийдвэрийг энэ сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх нь. Иргэний төлсөн нийгмийн даатгалын 50 хувийг буцаан олгох журмыг боловсруулсан бөгөөд аж ахуйн нэгжүүд ажилтныхаа цалингийн тайлан, тооцоог тавдугаар сарын 25-наас дуусгавар болгон Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдүүлж эхэлжээ. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийн хувийн данс руу нийгмийн даатгалын буцаан олголтыг ирэх бямба гарагт хийхээ албан ёсоор мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлснээр Нийгмийн даатгалын 50 хувийн буцаан олголтыг амралтын өдрүүдэд шилжүүлж дуусгана.