Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 350 км, сумын төвөөс зүүн зүгт 150 км/-т, 46°39’46.6”N 116°39’12.0”E Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 06.22-ны өдрийн 02:13 цагт цурманд оруулж мөн өдрийн 05:20 цагт бүрэн унтраасан.