БНХАУ-ын Чэндү хотод хулсны баавгайн бамбаруушт зориулсан цэцэрлэг нээгдсэн тухай “Синьхуа” мэдээлжээ. Тус хотын амьтны хүрээлэнгийн дэргэдэх энэ цэцэрлэгт бамбаруушууд тоглож, тогтсон цагт унтаж амарч, мөн тусгай хамгаалттай газраар зугаалдаг гэнэ.
“Тэд яг л хүүхдүүд шиг. Хааяа дүрсгүйтнэ. Гэхдээ үгэнд сайн ордог. Бид тэдэнд тогтсон цагт сүүг нь өгч, салхинд гарахад нь хамт явдаг. Хотын захиргаанаас энэ цэцэрлэгийг нээхдээ бамбаруушуудыг аятай тухтай байлгах талаар их анхаарсан” хэмээн цэцэрлэгийн багш Лю Зяньо ярьжээ.