Нью-Йорк, Лондон хотод болсон загварын шоуны үеэр БНСУ-ын загвар зохион бүтээгч Ааму Сон хамгийн том даашинзыг олонд танилцууллаа. “REDDRESS” нэртэй уг даашинзыг хийхэд 550 метр урт даавуу орсон аж.
Урт ханцуйтай, задгай энгэртэй энэ даашинзны хормойн нэг нугалаасыг л гэхэд 10 метр даавуугаар хийжээ. “Энэ даашинзыг хийх үедээ би хөгжим сонсдог байсан. Тансаг, өвөрмөц загварын уг даашинзыг хүмүүс хувцас гэхээсээ илүү урлагийн бүтээл, инстоляц гэж хүлээн авч байлаа” хэмээн Ааму Сон ярьжээ.