Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 350км-т, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, “ПЕТРО-ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” Газрын тосны 19 дүгээр талбайн ажилчид түймэр дээр ажиллаж байна.