Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Дунд цүүр гэдэг газарт зургаадугаар 17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буужээ.
Дуу цахилгаантай аадарбороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд 2 айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан.