Суурь боловсролоо эзэмшээд төгсөж буй есдүгээр ангийн сурагчдыг зарим сургуулиуд сурлагын дүнгээс нь хамаарч "Улаан шугам" татаж жагсаадаг. Тэгвэл энэ асуудлаар талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1 дүгээр заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.
Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд "Улаан шугам" татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох болно хэмээжээ.