Германы “Hypo Real Estate” банкийг 2009 онд хувьд шилжүүлэх үед тооцооны алдаа гарсныг илрүүлж, тус улсын Сангийн яам 55 тэрбум евро нэмж авахаар болсон тухай BBC мэдээлэв. Тус улсын FMS банк ч дутуу мөнгө төлсөн шалтгаанаар шалгуулж байна.
HRE банк хувьд шилжихдээ өнгөрсөн онд улсад 216.5 тэрбум евро төлсөн бол энэ онд өмнөх үлдэгдэлтэйгээ нийлээд 161 тэрбум евро шилжүүлэхээр болов.
Энэ шийдвэрийн дараа HRE банк жижиг, дунд бизнест хөрөнгө оруулах хэмжээгээ багасгахаар шийджээ. Харин Герман улс ДНБ-ийнх нь 81.2 хувьтай тэнцэж буй гадаад өрийн хэмжээ нь 2.6 хувиар буурах боломжтойг тооцоолсон байна.