БНХАУ-ын 31 мужид явуулсан тусгай ажиллагааны дүнд интернэтээр хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг байж болзошгүй 12 мянган хүнийг баривчилсан тухай тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас мэдэгдсэнийг “Синьхуа” уламжиллаа. Өнгөрсөн гуравдугаар сард Шэньси, Гань су мужийн цагдаагийн ажилтнууд мансууруулах бодис зарах, үү нийг худалдан авах тухай зарыг интернэтэд тавьсныг илрүүлжээ.
Хятадын тусгай албаныхан, мужуудын Цагдаагийн хэлтэстэй хамтран шалгалт явуулж, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг илрүүлсэн байна. “Гэмт этгээдүүд 22 үйлдвэрт мансууруулах бодис бэлтгэж Хятадад төдийгүй бусад оронд нийлүүлдэг байжээ.
Тусгай ажиллагааны үеэр дээрх үйлд вэрүүдээс 308 кг хар тамхи хурааж авсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь 35-аас доош насныхан. Тэдний хамгийн бага нь 14 настай байсан” гэж Нийгмийг аюулаас хамгаалах яамны төлөөлөгч хэлжээ.
Х.ОД