Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завинаас унаж живсэн тухай дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тавдугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 01-ний өдрийг хүртэл “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг энэ 07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд 250 км замыг туулан 06.07-ны өдрийн анх осолдсон газар хүрэлцэн очсон бөгөөд энэ 08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 06.09-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.