Европын удирдлагууд эдийн засгаа аврахад төдийлэн анхаарахгүй байна гэх шүүмжлэлд өртөөд байсан. Тэгвэл тэд өрийн асуудлаа шийдвэрлэхээр хэлэл цэж, зөвшилцөлд хүрч чаджээ. Лхагва гаригт эхэлсэн уулзалтын үеэр Европын удирдлагууд Грек, Итали зэрэг улсад хэрхэн туслах тухай хэлэлцсэн байна. Хэлэлцээрийн үр дүнд тус бүс дэх банкууд Грек улсын өрөөс 50 хувийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухай BBC дамжуулав. Түүнчлэн Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн бай на.
Ингэснээр Европыг өрөөс ангижрахад чухал нөлөө үзүүлнэ гэж Европын хол - бооны удирдлагууд найдаж буй аж. Эл мэдэгдлийн дараа сүүлийн хэдэн сард сулраад байсан 17 улсын валютын ханш өсөж, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлжээ. Еврогийн ханш цаашид ч дээшилнэ гэж шинжээчид таамаглаад байна.
Өчигдөр ам.доллартай харьцах еврогийн ханш огцом өсөж, сүүлийн 50 хоногийн дээд төвшиндөө хүрэв. Брюссель хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Франц улсын Ерөнхийлөгч Николя Саркози “Евро бүсийн орнууд өрийн хямралыг шийдэхээр зоригтой алхам хийлээ” гэж ярьжээ.
Ц.БОЛОРМАА