Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн гэр бүлийн нууц задарч, түүний ач хүү Ким Хан Сол олонд ил гарав. Өдгөө 16 настай тэрбээр БНАСАУ-д биш, хилийн чанадад Босни Герце говина улсад Нэгдсэн үндэсний коллежид сурч буй нь олны гайхашралыг төрүүлэв. Дэлхийн 13 улсад салбартай тус сургуулийн хойд солонгос цор ганц оюутан Ким Хан Сол 2013 онд төгсөх юм байна. Тэрбээр бусад оюутны адил дотуур бай ранд амьдарч байгаа ч харуул хамгаалалтынхан нь түүнийг байнга дагадаг аж.
Ким Чен Ирийн ууган хүү Ким Чён Нам хүүгээ ардчилсан үзэлтэй болгохын тулд хилийн чанадад сурал цуу лахаар шийджээ. Ким Хан Сол тус сургуульд сурал цах анкетаа Бээжин дэх Боснийн Элчин сайдын яамаар дамжуулсан байна. Өмнөд солонгос залуус шиг стильтэй, том нүдний шил зүүж, үсээ шараар будсан түүнийг дэлхийн хамгийн хаалттай орны цор ганц удирдагчийн ач хүү гэдэгт олон хүн үл итгэж буйгаа илэр хийлжээ. Гэвч энэ бол Ким Хан Сол мөн. Боснийн хэвлэлүүд түүн тэй ярилцлага хийхээр хөөцөлдөж буй ч Кимийн амнаас нэг ч үг унагаж чадаагүй.
Харин түүнтэй хамт сурч буй оюутнууд “Тэр Боснид ирсэндээ үнэхээр баяртай байгаагаа хэлсэн. Ялангуяа манай үн - дэстний хоол түүнд их таалагдсан” хэмээн ярьжээ. Ким Хан Сол хойд солонгосчуудыг бодвол илүү нээлттэй, яг л бусад оюутны адил биеэ авч явдаг гэнэ. Жилийн 12500 еврогийн төлбөртэй сургуульд сурч буй Ким Хан Сол ливи оюутантай нэг өрөөнд амьдардаг аж. Мөн тэрбээр англи хэлний ангид элсэж, мате матик, хими, физик, эдийн засгийн хичээл сонгон суралцаж байна.
Түүний эцэг Ким Чён Нам гэр бүлийн хамт Европт амьдрах хүсэлт гаргасан хэмээн “The Korea Herold” сонинд мэдээлжээ. Мөн Ким Хан Солын хоёр дүүг Швейцарийн дунд сургуульд суралцуулах төлөв лөгөөтэй байгаа тухай барууны хэвлэлүүд бичих болов. Гэвч түүний эл алхмыг БНАСАУ-ын удир дагч Ким Чен Ир хэрхэн хүлээн авч буйг таа хад бэрх.
Ж.ТЭГШЭЭ