Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Шар-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 06.05-ны өдөр малчин Д “Шар-Арал” нуурын арал дээрх малаа гаргахаар морьтой ус гаталж ороод буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 130 км замыг туулан 14:00 цагт очиж, малчин Д болон 20 бод малыг нуурын арлаас 7 цаг ажиллаж гаргасан.
Эх сурвалж: Онцгой байлын ерөнхий газар