Говь-Алтай аймгийн Бугат сумын Дархан багийн “Сухантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 233 км-т, сумын төвөөс урд зүгт 63 км-т/ 06.05-ны өдрийн 18:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООФХ-ээс цахим шуудангаар 18:09 цагт ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.