Энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль цар тахлын дараах нөхцөл байдалд, газар тариалангийн гол бүс нутагт болж буй аж. Зургадугаар сарын 03-ны 06.00 цагт эхэлсэн уг сургуулиар аймгийн удирдах бүрэлдэхүүн, Онцгой комиссын гишүүд, орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дарга нарт "Цугларалт" дохио өгч, тус аймагт тохиолдож болзошгүй аюул гамшиг, ялангуяа газар хөдлөлтийн эрсдэлтэй холбоотой цагийн байдал өгсөн аж. Энэ удаагийн сургууль гамшгийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой явагдаж буйгаараа мөн онцлогтой.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс коронавирусний халдвартай тэмцэхэд онцгой байдлын байгууллага шуурхай штаб байгуулан ажилласан. Үүнийг шуурхай штаб гэж бид нэрлэж байгаа боловч үндсэндээ онцгой байдлын үйл ажиллагааны удирдлагын төв гэж олон улсын нэршилтэй байдаг. Энэ төвд, яг голомтдоо ажиллаж байгаа хүмүүсийг ослын голомтод байна гэж нэрлэдэг. Тиймээс дээрх сургалтаар энэ чиглэлээр түлхүү команд штабын сургалтаа явуулж байгаөа аж. Өөрөөр хэлбэл, ослын удирдагч ослын голомтдоо ажиллаж бүх мэдээ мэдээллийг цуглуулна. Хариу арга хэмжээ авна. Хоорондоо уялдана, ажил төрлөө ярина. Төлөвлөлтийн хурлуудаа хийх аж.