Ливийн удирдагч агсан М.Каддафийн хүү Саиф аль-Ислам эцгийнхээ өшөөг авч, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Түүнийг Ливи, Алжир, Нигерийн хилээс холгүй нуугдаж байгаа, удахгүй гадаад руу дүрвэнэ хэмээн Шилжилтийн үндэсний зөвлөл мэдэгдлээ. “Нигер, Алжир, Ливийн хилд орших “гурвалжин” буюу Мурзук мужид М.Каддафийн хүү байгаа. Тэрбээр хуурамч паспорттай, түүгээрээ хил нэвтрэхийг оролдож магадгүй” хэмээн босогчид мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ. Түүнийг баривчлах, саатуулахад ихээхэн хүндрэл учирч байна хэмээн Ливийн эрх баригчид өгүүлсэн гэнэ. Дашрамд хэлэхэд, М.Каддафи, түүний хүү Муатассимыг элсэн цөлд өчигдөр оршуулжээ.