Унгарын нийслэл Будапешт хотод болсон эрх баригчдын эсрэг жагсаалд 20-100 мянган хүн оролцсон тухай “Agence France-Presse” дамжуулав. Ерөнхий сайд Виктор Орбаны ардчилсан бус дэглэмийг эсэргүүцсэн эдгээр хүн 1956 оны үйл явдлын ойг тохиолдуулан эл жагсаалыг зохион байгуулсан аж. Одоогоос 55 жилийн өмнө социалист дэглэмийн эсрэг боссон унгарчуудыг Зөвлөлтийн цэргүүд хүч хэрэглэн дарсан билээ.